Меню
16 мая 2025
Д. Мягмарсүрэн, театральный критик о документальном фильме «Фронт» Цэгмид – символ дружбы» к 80-летию Победы в Великой Отечественной войне

«Фронт» Цэгмид – символ дружбы» — это документальный фильм, созданный режиссером Олегом Юмовым, который с глубокой благодарностью представляет его монгольскому зрителю. В народе говорят: «В трудные времена проявляется истинный характер людей». Эта мудрость отражает глубокие чувства монгольского народа, и именно её широко раскрывает данный фильм.

 

Олег Юмов, режиссер Бурятского театра имени Хоца Намсараева, еще в прошлом году представил спектакль «Халхын Гол. Тангараг», посвященный 85-летию битвы на Халхин-Голе.

 

Эти два произведения о народах России и Монголии, которые на протяжении столетия разделяли радости и горести, стали памятными событиями, увековечивающими прочную дружбу двух стран.

 

Олег Юмов — несомненно, потомок великого Чингисхана и, будучи преданным творцом, вложил в «Фронт» Цэгмид – символ дружбы» душу и сердце, представляя монгольский дух и щедрость через образ простой монгольской женщины.

 

Тщательное исследование и огромный труд позволили создать фильм с глубоким содержанием и важным познавательным значением. Он показывает, что Монголия была одной из немногих стран, которая на пределе возможностей отдавала все свои ресурсы для помощи Советскому Союзу в Великой Отечественной войне. Архивные материалы России и Монголии подтверждают это.

 

Особенно трогательны кадры, на которых простые скотоводы, рабочие и интеллигенция монгольской нации работают без устали, чтобы помочь советскому народу.

 

Режиссер Олег Юмов сам комментирует события фильма, что является уникальным решением, подчеркивающим его содержание. Он также творчески подошел к раскрытию сюжета: например, попытался художественно представить молодость героини фильма Цэгмид, что, безусловно, обогатило содержание картины.

 

Таким образом, «Фронт» Цэгмид – символ дружбы» является уникальным произведением, объединяющим документальные и художественные элементы.

 

Важной частью фильма становится вопрос о независимости Монголии и о том, какую роль Советский Союз сыграл в международных переговорах по определению судьбы Монгольского государства в устройстве мира.

 

Олег Юмов показывает, что доброта монгольского народа не только помогла советскому народу одержать победу в Великой Отечественной войне, но и позволила монголам утвердить свою идентичность и открыть путь к провозглашению своей независимости на мировой арене.

 

Поздравляем талантливого режиссера О. Юмова, коллектив драматического театра имени Хоца Намсараева и весь бурятский народ с 80-летием Победы в Великой Отечественной войне!

 

(Перевод на русский - Цыпилма Очирова)

 

Аугаа эх орны дайны ялалтын 80 жилийн ойд...

 

"фронт Цэгмид-Найрамдлын бэлгэдэл” баримтат киног бүтээсэн

Олег Юмовт баярлалаа…


Зовох цагт нөхрийн чанар танигдана гэх ардын маань хэлц үг бий. Монголчуудын маань нандин сэтгэлийн тухай энэ санааг өргөн утгаар тусгасан “фронт Цэгмид-найрамдлын бэлгэдэл” гэдэг баримтат киногоо Буриад Улсын Хоц Намсраевын нэрэмжит театрын найруулагч Олег Юмов монгол үзэгчдийнхээ оюуны мэлмийд өргөн барилаа. Тэрбээр урд жил нь Халх голын 85 жилийн ойд зориулсан “Халх гол-Тангараг” жүжигтэйгээ эх оронд маань айлчлан ирсэн билээ.Хүнд бэрх цагт жаргал зовлонгоо хамтадаа хуваалцаж ,цаг үе,нийгмийн хүнд хүнд сорилтуудыг хамтдаа туулж ирсэн орос монголын ард түмний тухай дээрх бүтээлүүд нь хоёр орны бат найрамдлыг мөнхжүүлсөн нандин дурсгалт үйл явдал боллоо...Олег Юмов бол яахын аргагүй Чингисийн их монголын маань хойч үр садын нэг билээ...тиймдээ ч монголдоо туйлын элэгтэй уран бүтээлчийн хувьд “фронт Цэгмид-найрамдлын бэлгэдэл” хэмээх дэлгэцийн баримтат бүтээлдээ монгол хүний мөс чанар,уужим өгөөмөр сэтгэлийг жирийн нэг, малчин эмэгтэйгээр төлөөлүүлэн,киноныхоо санааг өргөн утгаар нээжээ.Баримтыг нягтлан судалж,нөр их хөдөлмөр гарган бүтээлчээр ажилласны үр дүнд уг кино гүнзгий агуулга,танин мэдүүлэх ач холбогдлоороо өргөн цар хүрээтэй бүтээл болсон байна.Аугаа эх орны дайны ялалтад монгол улс бүхий л нөөцөө шавхан юу л байна тэр бүхнээ чадах чинээгээрээ л тусалж нэмрээ оруулсан ганц орон байсныг орос,монголын архивын олон баримтад түшиглэн харууллаа.Ялангуяа жирийн малчнаас авахуулаад,ажилчин,сэхээтэн,монголын нийгмийн бүх давхарга тэр чигээрээ зөвлөлтийн ард түмэнд туслахын тулд өдөр шөнө ялгалгүй ажиллаж буй дүрс бичлэгүүдийг харахад өөр эрхгүй сэтгэл хөдлөм байлаа...найруулагч Олег Юмов өөрөө киноныхоо үйл явдлыг тайлбарлан хөтөлсөн нь баримтаа улам тодосгосон өвөрмөц шийдэл байлаа.Ер нь киноныхоо агуулгыг сонирхолтой болгох үүднээс тэрбээр бүтээлч эрэл хайгуул хийжээ,тухайлвал,малчин Цэгмид залуу насны амьдралыг уран сайхны аргаар нээх оролдлого нь баримтын агуулгыг баяжуулсан ончтой шийдэл болжээ.Иймд “фронт Цэгмид-найрамдлын бэлгэдэл” кино нь баримт-уран сайхны шинжийг агуулсан өвөрмөц сонирхолтой бүтээл гэлтэй.Үүний зэрэгцээ,монгол улсын тусгаар тогтнолын асуудлыг олон улсын түвшинд дэлхийн хувь заяаг шийдэх том гүрнүүдийн хэлэлцээрт оруулахад зөвлөлт улс чухал үүрэг гүйэтгэсэн тухай баримт уг киноны чухал нэг хэсэг болжээ.Үүгээр О.Юмов монголын ард түмний сайхан сэтгэлийн үр өгөөж нь агуу эх орны дайнд зөвлөлтийн ард түмнийг ялахад нь бодиттой тус нэмэр болсон төдийгүй,бас монголчууд ч өөрсдийгөө хэн болохоо таниулж бие даасан,бүрэн эрхт туурга тусгаар улсаа дэлхийд тунхаглах замаа нээсэн юм,- хэмээх утга санааг давхар харуулжээ...

 

Авьяаслаг найруулагч О.Юмов,Хоц Намсраевын нэрэмжит театрынханд болон буриад зон олон,оросын ард түмэнд Аугаа эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярын мэнд хүргэе!

 

Д. Мягмарсүрэн, театровед. Монголия